Хубилай хааны зарлигаар 1270-аад онд бүтээсэн “Арван буянт номын цагаан түүх” зохиолд дурдсан “Хаан төрийн есөн их бэлгэ”, VIII Богд Жибзундамба хааны зарлигаар 1915 онд бичигдсэн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т заасан “Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн долоон эрдэнэ”, “Төрийн хан хуур” зэргийг байрлуулжээ.
Эзэн Чингис хааны өлгий нутгаас авчирсан хөрс шороо, рашаан усны дээж, Чингис хааны Алтан ургийнхны бүтээн дээдэлж ирсэн хаадын овгийн тамганууд зэрэг олон зуун жил төрөө дээдлэн шүтэж ирсэн уламжлалыг илтгэх эд зүйлсийг эндээс үзэх боломжтой юм байна.