Жил
бүрийн энэ өдөр 1937 оны улс төрийн аймшигт хэлмэгдүүлэлт эхэлсэн хар өдрийг
эмэгнэн дурсдаг. Үндэсний түүхийн музей өмнө босгосон улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар
хүндэтгэл үзүүлдэг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзжээ. Хэлмэгдэгсэдийн
дурсгалд зориулж босгосон хөшөө орон
нутагт хоёр бий. Нэг нь Дорнод аймагт, нөгөө нь Хэнтий аймгийн Биндэр суманд
байдаг. Биндэр сумын төвд босгосон энэхүү хөшөөг улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдсэн олон зуун буриадын гэгээн дурсгалд зориулан босгожээ.