Амьтан, ургамал хамгаалах үндэсний хорооны нарийн бичгийн дарга В.Цогтбаатар “Мазаалай баавгайд зориулан 2008-2012 онд улсын төсвөөс нийт 14.3 сая төгрөг зарцуулсан бөгөөд голлон нэмэлт хоол тэжээл тавихад зориулсан. Нэмэлт нь голдуу хорголжин тэжээл байдаг. Үүнээс гадна багсармал тэжээл, нохойн болон махан хоол нэмж өгдөг юм. Ерөнхийдөө мазаалйг хавар ичээнээс гарахад, гантай жилд намар ичээнд орохоос нь өмнө тэжээл тавьдаг юм. Түүнчлэн Харри Эвердсон ахлагчтай “Говийн баавгай” судалгааны баг 2008 оноос өөрсдөө хөрөнгө цуглуулж, нийт 311 сая төгрөг зарцуулсан” гэв.