Нийт 3000 уртын дуу байдаг

Монголчууд бид эрт дээр үеэсээ хээр талд морин дэл дээрээ уртын сайхан дуугаа дуулж ирсэн ард түмэн. Тиймдээ ч манай уртын дууны сан хөмрөг шавхагдашгүй арвин байдаг бизээ. Нийт Монгол туургатны хэмжээнд 3000 уртын дуу байдаг бол Монгол улсад 2000 байдаг ажээ.

Харамсалтай нь сүүлийн үеийн залуус уртын дууг дуулах нь битгийн хэл нэрийг нь ч мэддэггүй болж. Одоогийн байдлаар ард түмний аманд зурагт радиогоор эгшиглэдэг 80 гаруй уртын дуу байдаг талаар холбогдох хүмүүс мөнөө зовинон ярьж байна. 

Тиймээс энэ тал дээр холбогдох байгууллага нь тодорхой арга хэмжээ авч эхлэхгүй бол Монголын гэдэг тодотголтой нэгэн өв устаж үгүй болох аюултай болоод байгаа юм.