Үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлэх, суртчилан таниулах, ирээдүйн үзэгчдээ бэлтгэх зорилгоор Эрдмийн тодотголтай чуулга маань тоглолтын өмнө багш, сурагчиддаа зориулж 20 минутын “Сургалт” буюу өөрсдийн үйл ажиллагаа болон Монгол орны дөрвөн зүг найман зовхист амьдарч буй ард түмнийхээ дуу хуур, хөгжим, бүжиг наадам, үндэстэн ястны хувцас хунар, амьдралын онцлог, зан заншилын тухай танин мэдэхүйн ойлголт, мэдээллийг хүргэх болно. Сургалтанд ардын хөгжмийн зэмсгийн онцлог, дуугаралтыг танилцуулахаараа илүү онцлог билээ.
“Нүүдэлчдийн аялгуу” уран бүтээлчдийн товч танилцуулга
Энэхүү тоглолт нь Монгол орны 4 зүгт байгаа олон үндэстэн, ястануудын дуу, хөгжим, бүжгүүдээс ҮДБЭЧ-ын урын санд урьд өмнө нь байгаагүй дээжлэн авсан бүтээлүүдээс бүрдэж байгаа бөгөөд ховордож мартагдах дөхсөн үзэмчин ардын “Бүүвэйн дуу”, “Сэмжин үүл” дуу, Хотгойд ардын “Сүгсээ хүүхэн” дуу, Ордос ардын “Хунт галуу” дуу, Боржигон ардын уртын дуу “Хээрхэн халтар” дуу, “Төмөр хуурын цуурай” хөгжмийн зохиомж, морин хуурын гоцлол, оркесторын “Их нүүдэл” хэмээх зохиол нь хэлбэр агуулгын хувьд маш бага юм. Учир нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн уртын дуу, хөөмий, магтаал, цуур хөгжим, ширэн цартай хуур, нуман хуур, чулуун царил, суухан хуур зэрэг ховор нандин хөгжмийн гайхамшигт бүтээлүүдийг нэгтгэж нэгэн зохиолд багтаан харуулж байгаагаараа онцлог юм.
Тайзны хувьд ахуй байдал тал руу нилээд дөхүүлж, Монгол гэрийн гадна, дотор талын байдал хийгээд говийн Монголчуудын хэрэглэдэг тэмээн тэрэг, хангайнханы хэрэглэдэг үхэр тэрэг, буриадуудын хэрэглэдэг хоток морин тэрэг, дархад цаатангуудын хэрэглэдэг чарга зэрэг эд хэрэглэлүүдийг бодит байдлаар хийж концертын зохиомжид оруулж байна. Бас концертын фон болгож Монгол орны 4 зүгийн байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг фото болон видео дүрсээр концертын бүхий л туршид үзүүлэх болно.
Тоглолтын хуваар:
2013 оны 1 дүгээр сарын 12-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу
1 дүгээр сарын 13-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу
1 дүгээр сарын 21-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу
1 дүгээр сарын 22-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу тус тус тоглоно.
Тоглолтын үндсэн үнэ 20,000 төгрөг бөгөөд ЕБС-ийн багш сурагчдад хөнгөлөлттэй үнээр буюу үнээр буюу тасалбарын үнэ 5000 төгрөгөөр захиалга авч байна. Утас:96996399