Агаарын зорчигчид нэмэгджээ.

Өнгөрсөн онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо өмнөх жилийнхээс 27%-иар нэмэгдсэн байна. 2012 онд тус буудлаар олон улсын 744992, орон нутгийн 349880 зорчигч үйлчлүүлжээ. Мөн нислэгийн тоо 17%, ачаа тээвэр 7%-иар өсчээ. Нисэх буудлын ачаалал өсч байгаатай холбогдуулан олон улсын явагчдын зай талбайг өргөтгөж, үзлэгийн аппаратын тоог нэмэгдүүлэн аюулгүй байдлын үзлэгийн цэгийн байршлыг өөрчилжээ. Тухайлбал, зорчигчдод зориулсан гурван гарц байгуулан орон нутгийн үзлэгийн цэгийг хоёроор нэмэгдүүлсэн байна. Зорчигчдод нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх судалгааг хийж, холбогдох байгууллагуудад танилцуулан, нийтийн тээврийн зогсоол байгуулах хөрөнгийн асуудлыг энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгажээ.