Говийн баавгай мазаалайг хамгаалах тухай хэлэлцүүлэг өнөөдөр 16.00 цагт Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд болно. Мазаалай нь дэлхийд устаж үгүй болсон бөгөөд Монголд өдгөө 8 эм, 14 эр мазаалай бүртгэгдээд байгаа юм. Тиймээс дэндүү цөөн тоо толгой үлдсэн мазаалайг хамгаалах, амьдрах орчныг нь сэргээн, тусгайлан бэлтгэсэн орчинд гаршуулан үржүүлэх санаачилгыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гаргаж буй юм.