Монгол түмний бүтээсэн их өв соёлын
нэг нь үндэсний монгол бичиг. Уран бичлэг буюу каллиграфи нь дорно дахины ард
түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс
заншил, яруу найрагтай нягт уялдаатай хөгжсөн түүхтэй. Тэгвэл тун удахгүй буюу
энэ сарын 11-нд Уран зургийн галерейд шинэ залуу, шилдэг каллиграфчдын “Шинэ
цас 2013” үэсгэлэн нээлтээ хийх гэж байна. “Шинэ цас” үзэсгэлэнг жил бүр уламжлал
болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил долоо дахь жилдээ болох гэж байна. Энэхүү
үзэсгэлэн нь монгол уран бичлэг үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, сурталчилан
таниулах, зохистой хэрэглээ бий болгох зорилготой юм. Үзэсгэлэн энэ сарын
11-нээс ирэх нэгдүгээр сарын 15-ныг хүртэл Уран зургийн галерейд үргэлжлэх
ажээ.