УБ төмөр зам анх удаа 20 сая тн ачаа тээвэрлэжээ. 2012 онд 5.9 сая тн нүүрс, 3.5 сая тн төмрийн хүдэр, гуравдугаарт барилгын материал орж байгаа бөгөөд түүний дотор цемент хамгийн их ачигдан тээвэрлэгджээ. Дараагаар нь зэс, цайрын баяжмал, үр тариа, нефть, хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ. Хүн тээврийн хувьд 4 сая зорчигчийг тээвэрлэсэн байна. 2013 онд төмөр замын шугамын 100 км-т их засвар хийхээр төлөвлөжээ. Алдагдалтай ачаа тээвэрлэлтийн зарим нэр төрөл дээр 12.5-20%-ийн нэмэгдэл үнэ тариф тогтоож магадгүй байгаа юм байна.