Байгаль орчин ногоон хөгжлийн сайд
Оюун, ОХУ-ын Экологи, байгалын нөөцийн сайд Донской нар уулзаж хоёр улсын
Засгийн газар хоорондын коммисын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Ой
хамгаалал, ойн түймрийн мониторингийн хамтарсан төв байгуулах, 2013 онд Монголд
ой үржүүлгийн хамтарсан экспедици гаргах, биологийн аргаар ойн хортонтой тэмцэх
технологийг турших, “Ногоон хэрэм” хөтөлбөрт хамтран ажиллах зэрэг асуудлыг
ярилцжээ. Мөн хил дамнасан тусгай хамгаалалттай газруудыг шинээр байгуулах
хэлэлцээрийг үргэлжлүүлэх, Монгол улс, ОХУ, БНХАУ, БНКаУ гэсэн дөрвөн орны
хамтарсан “Алтайн нуруу” дэлхийн өв байгуулах, Хөвсгөл орчмын цаа бугын удмын
санг хамгаалах, сайжруулах тал дээр хамтран ажиллахаар болсон байна.