А.Өлзийжавхлан, Т.Өлзийжаргал хэмээх уран бүтээлч гэр бүлийн хоёр “Хоёр сэтгэл” нэртэй үзэсгэлэнгийнхээ нээлтийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр хийлээ. Үзэсгэлэнд Монгол түмний ёс заншил, соёлын өв уламжлалыг сонгодог өнгө аястайгаар харуулсан 40 орчим зураг дэлгэжээ. Мөн хөрөг зургууд ч багтжээ. Нээлтэд оролцсон мэргэжлийн уран бүтээлчдийн тодорхойлсноор дотроосоо гэрэлтэж, яруу найраг анхилсан энэхүү үзэсгэлэн энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.