Дэлхийд нэн ховор мазаалай баавгай нь Монголд хамгийн сүүлд 22 тоо толгойгоор бүртгэгдсэний дотор эрэгчин нь эмэгчнээсээ илүү тоотой байдаг аж. БОНХЯ-наас ирэх оныг “Мазаалай хамгаалах жил” болгон зарлах, амьтны хүрээлэнтэй болох, мазаалай.mn сайт нээх, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зэрэг олон санал санаачилгуудыг гаргасан ажээ. Тун удахгүй мазаалай хамгаалах ажлын хэсэг байгуулж, санал боловсруулан Засгийн газарт танилцуулах юм байна. Түүнчлэн “мазаалай сан” байгуулж, гадаадын эрдэмтдийг урьж, нэн ховордсон ан амьтдаа хэрхэн өсгөж үржүүлдэг арга туршлагаас нь судлах ажээ.