Урт цагааны буюу жуулчны гудамжийг 2 урсгалтай авто зам болгох шийдвэр гарснаас хойш тус талбайг лангууны түрээслэгчдээс чөлөөлжээ. Одоо дүн өвлийн цаг учраас зам тавих боломжгүй байгаа учир авто машины зогсоол болгон ашиглаж байна. Хавар дулаарахаар авто замын ажил эхлэх ажээ. Замын ажлыг тендэрт ялсан компани гүйцэтгэх юм байна.