Богд хан уулын дархан цаазат газар, Хан хэнтийн УТХГ, Хөвсгөлийн УТХГ-ын хязгаарлалын бүсэд шинээр газар ашиглуулахыг зогсоожээ. Хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний биелэлт”-ийг хянах ажлыг эхлүүлэн мэдээллийн санг бүрдүүлж эхлээд байна. Туул голын сав дагуух элс хайрганы ордын үйл ажиллагааг зогсоож, барилгын материалын өөр эх үүсвэр ашиглах, тээвэрлэлтийн замын асуудлыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргаж байна. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэсгийг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Одоогийн байдлаар Сэлэнгэ, Төв аймагт хууль бус мод бэлтгэлийн 20 зөрчлийг илрүүлж холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.