БОНХЯ шонхор шувуу, цоохор ирвэс, аргаль зэрэг амьтадыг 2 жилийн хугацаанд гадаш гаргахгүй байх бодлого барьж байна. Устах аюулд ороод байгаа мазаалай баавгайн хамгааллыг сайжруулах, баавгайн амьдрах орчинг тэтгэх, хамгаалах чиглэлд говийн экосистемд түшиглэсэн үндэсний хүрээлэн байгуулах, мазаалай баавгайн генетикийн нөөцийг олон улсын орчинд хадгалах, олон улсын амьтны хүрээлэнд гаршуулах, хамгаалах үйл ажиллагаанд нутгийн иргэд, сонирхогч талуудын оролцоог нэмэгдүүлэх, мазаалай баавгай хамгаалах сан байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.