Хүмүүсийн өдөр тутмын ахуй амьдралын энгийн байдлыг уран бүтээлч өөрийнхөөрөө дүрслэн харуулсан нь үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн гол онцлог байлаа. “Барон Унгерний хөрөг”, “Найзууд”, “Бөмбөлөгтэй охин”, “Эмээгийн хөрөг” зэрэг бүтээлүүд нь олны сонирхолыг ихэд татав. Тус үзэсгэлэнд хүмүүсийн сонирхолыг ихээхэн татсан өөр бүтээлүүд бол хар зургууд байлаа. Эдгээр хар зургууд нь хэдийгээр хичээлийн ажил боловч зураач академийн боловсролыг ямар өндөр хэмжээнд авч чадсаны тодотгол болж байна гэж тэнд ирсэн урлаг судлаачид ярьж байлаа. Зураач Б.Отгонтүвдэн нь И Репины нэрэмжит уран зургийн академид суралцаж онц дүнтэй төгсөөд тус сургуульдаа багшлах урилгыг хүлээн авсан авъяаслаг уран бүтээлч юм.