Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан зуны турш жуулчдад зориулсан тоглолтоо хийхийн зэрэгцээ ирэх 12-р сард тэмдэглэн өнгөрүүлэх 60 жилийн ойн баяртаа зориулан тоглолтынхоо бичлэгээр DVD, уртын дуу, морин хуур, хөөмийн түрлэгээр цомог гаргахаар болжээ. Бүжгийн цомогт нь төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид, төрийн соёрхолт С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан Д.Баярбаатар, А.Даваахүү нарын уран бүтээлүүд багтах ажээ. Чуулгын хамт олон энэхүү уран бүтээлүүдээ хийхийн тулд өөрсдийн бололцоог ашиглан, техник тоног төхөөрөмжөө шинэчилж дуу бичлэгийн студи байгуулжээ. Мөн ахмад уран бүтээлчдийн хуучны бичлэгийг МҮОНР-тай хамтран сэргээхээр төлөвлөжээ.