Ганжуур, Данжуур орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэгдэв.

Монголын бурхан шашны их хүлгэн судар “Ганжуур”, “Данжуур”-ын эхний 50 ботийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвийнхөн орчин цагийн Монгол хэлнээ хөврүүлэн буулгажээ. Энэхүү Бурхан багшийн зарлигийн их чуулган болсон их судрыг ард түмнийхээ мэлмийд залах ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. 
Уг судрыг хөрвүүлэх ажлыг олон жилийн туршлагатай Буддын гүн ухаан, монгол хэл бичиг, түвд, манж, санскрит, хятад хэлэнд мэргэшсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй чадварлаг баг хийж гүйцэтгэсэн бөгөөд уйгаржин Монгол болон Түвд сурвалжийг тулган хөрвүүлсэн байна.

Ийнхүү буулгасан нь улс орондоо төдийгүй дэлхийн улс гүрнүүдэд бурхны шашныг судлах, түүнийг танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ ажилд БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх Ухааны Академи, Олон Улсын Монголч Эрдэмтэдийн Холбоо, МУИС, УБИС, “Төв номын сан” зэрэг байгууллага хамтран ажиллажээ.