Монголчууд энэ сарын 14-ны өдөр
Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, улс орон даяар амарсан.
Үүнтэй холбоотойгоор Улс тунхагласны баярын өдрөөр амрахаа больж байгаа. Тэр ч
битгий хэл уламжлал болгон зохион байгуулдаг бөхийн барилдааныг ч явуулахгүй
байх талаар ярьж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Улс тунхагласны
өдрөөр зориулсан 256 бөхийн барилдаан 14.00 цагт болохоор товлогджээ.
Барилдааныг Монголын Үндэсний
бөхийн холбоо, МАХН-тай хамтран зохион байгуулах аж. Улс тунхагласны өдөрт
зориулсан барилдааныг Засгийн газраас МҮБХ-той хамтран албан ёсоор зохион
байгуулж хэвшсэн байснаа энэ жилээс больсон. Гэсэн хэдий ч энэ барилдааны
уламжлалыг хадгалан зохион байгуулах санаачлага гаргасны үндсэн дээр ийнхүү Улс
тунхагласны өдөр үндэсний бөхийн барилдаан болохоор боллоо.