Улаан сахиусны хийдийн туйр

Ноён хутагт Д.Данзанравжаа одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг энэ хийдийг Рийтэд ч гэж нэрлэдэг байна.

Энэхүү хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтараа “...Туулай жил Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлингийн хийдээс их улаан сахиусыг залвай” гэсэн байдаг.

Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм. Энэ хийдэд бясалгал агийн ёсны хурал хурдаг байжээ.