Богдоос илгээсэн захидлыг Ц.Элбэгдорж Японд хүргэжээ

Одоогоос 100 жилийн өмнө буюу 1912 оны 11-р сарын 18-ны өдөр Богд хааны гарын үсэгтэй нэгэн бичиг их Наран улсыг чиглэн замдаа гарсан ч ороо бусгаа цагын эрхээр Шанхайд очоод гацчихжээ.

Хэдийгээр 200 гаруй жил ноёрхсон Манжийн дарангуйллаас Монгол Улс салж тусгаар тогтнолоо зарласан ч Хятадын хараа хяналтан дор байсан 100 жилийн өмнөх тэр өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж найрсаг харилцаа тогтоохоор Богд хаан мутраа хайрлаж тэр бичгийг Жибэн улсад илгээж байсан нь үнэхээр гайхалтай. Гайхалтай төдийгүй түүхэн үнэн.

Тухайн үед хүрэх газраа очиж амжаагүй төрийн бичгийг 2010 онд, XXI зуунд тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн ардчилсан Монгол Улсын Ц.Элбэгдорж Японы парламентед авч очсон юм.

Гэхдээ бүр 11-р сарын 18-ны өдөр улсын төсвөө халуухан хэлэлцэж байсан Японы парламентыг завсарлага авахуулан байж хурлын дарга Нишиоко Такэод гүн хүндэтгэлтэйгээр гардуулж өгсөн түүхтэй. 2005 оноос хойш гадны ямар ч хүнээр үг хэлүүлээгүй Японы парламент дээд, доод танхимтайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорийн үгийг алга ташин сонссон бөлгөө.

Энэхүү түүхэн үйл явдал өрнөсөн 1912 оны 11-р сарын 18, 2010 оны 10-р сарын 18-ны өдрийн ой өчигдөр тохиожээ.