Америк зураачийн үзэсгэлэн нээгдэв

АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл хамтран “Улаан гэр” галерейд “Норман Рокуэлийн Америк” уран зургийн үзэсгэлэн гаргажээ. Уг үзэсгэлэн нь 12-р сарын 7-ыг хүртэл үнэ төлбөргүйгээр иргэдийн хүртээл болох юм байна. Норман Рокуэлл нь Америкчуудын хамгийн ихээр хайрлан хүндэлдэг зураачдын нэг бөгөөд 20-р зууны эхэн үед амьдарч уран бүтээлээ туурвиж байсан нэгэн аж. Түүний бүтээлүүд өдөр тутам болдог хамгийн энгийн, ердийн нийтлэг үйд явдлуудыг дүрсэлдэг бөгөөд түүгээрээ Америк орны соёл, ёс заншил, аж амьдралыг таниулан, магтан дуулдагаараа онцлог юм байна. Мөн үзэсгэлэнгийн зааланд энэ сарын 23-нд “Америкийн талархалын баярын өдрийн тухай”, 27-нд “Норман Рокуэллийн уран зургийн тухай” зэрэг лекц болох аж.