Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Мөнх
тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр уран зургийн
галерейд боллоо. Нээлтийн үеэр Монгол Улсын ерөнхийлөгч болон төрийн
өндөрлөгүүд, монгол хэл, бичгийн эрдэмтэд, шилдэг каллиграфчид оролцлоо. Ноднин
жилийн энэхүү үзэсгэлэнд Монголын шилдэг найман уран бүтээлч өөрсдийн бүтээлээр
оролцож байсан бол энэ жилийн хувьд 13 уран бүтээлч шинэ уран бүтээлтэй оролцлоо.
Тэднийг өмнөх жилийнхээсээ ур чадварын хувьд дээшилсэн байна хэмээн
мэргэжлийнхэн дүгнэж байлаа. Монголын орчин үеийн каллиграфчдийн холбооноос
Д.Батбаяр, Д.Баттөмөр, М.Жамъян нарт анхны каллиграфийн мастер цол олголоо. Эл үзэсгэлэнд
Д.Батбаярын “Хүний чимэг нь Чингис хаан”, Т.Жамъянсүрэнгийн “Хий морь”, “Эртний
сайхан”, Л.Амарсанаагийн “Босоо заяат Монгол”, Ц.Тамирын “13 зуун”,
Д.Ганбаатарын “Амитаба” зэрэг бүтээлүүд үзэсгэлэнд тавигджээ.