Судалгааны үеэр цагаан тугны оройн зэв, ишинд байрлуулан хадгаар ороодог шүншиг бурхан, шармал гуулин хамгаалагч сэлэмт баатрыг нотолсон гэнэ. Чингис хааны сүлд шүтээний дагуул цагаан тугийг хамгаалах, тодорхой цаг үед тахиж байсан 40 айлын ардыг 1640-өөд онд тэр үеийн Монголын нийслэл Хархорин хотоос хязгаар нутаг болох Мэргэн вангийн хошууны Хутаг уул орчим нутаглуулж байсан түүхтэй аж.
Энэхүү ховор түүхийн олдвор нь тус аймгийн түүхийн музейд хадгалагдаж байгаа аж. Монголчууд туг тахих ёсыг 1940-өөд оныг хүртэл хийсээр ирсэн. Сүүлд Дорноговь аймагт тугчийн удмын Гүрцоо, өргөмөл хүү Н.Чанрааваанчиг нар цагаан тугийг сэргээж, аймгийнхаа 70 жилийн ойн баяр наадмаар залж байжээ.