Тайваны
үндэсний ордон музейд Монголын түүхийн найман хаан, арван таван хатны хөрөг
хадгалагдаж байсан юм. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан
Тайваньд айлчилж байхдаа харсан байдаг. Чан Кай Ши БНХАУ-ыг 1949 онд
байгуулагдахад Тайваньд дүрвэн гарахдаа Бээжингийн музейд байсан эдгээр хөргийг
авч явжээ. Тэгвэл 700-800 жилийн түүхтэй хаад, хатдын түүхэн хөргүүд эзэн Чингис
хааны мэлмий гийсний 850 жилийн ойгоор эх орондоо эргэн ирж байна.
Хаадын найм,
хатдын 15, нийт 23 хөргийг Тайваний талаас хүлээн авах ёслол өчигдөр 15 цагт
Үндэсний түүхийн музейд боллоо. Арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд
сайд М.Түмэнжаргал, Соёлын өвийн хэлтсийн дарга Н.Цэндсүрэн, албаны бусад хүн
оролцжээ.