Байгаль орчныг бохирдуулж буй жуулчны баазуудыг хаав

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийснээр Хөвсгөл далайн эрэг дагуух 50 орчим жуулчны бааз, амралтын газар, гэр буудлыг хаах шийдвэр гаргажээ. Учир нь эдгээр аж ахуйн нэгжүүд нь байгаль орчин бохирдуулж байгаа нь тогтоогдсон байна. Тухайлбал, ундны усны 30 хувь нь гэдэсний савханцраар бохирдсон нь тогтоогджээ. Мөн “Монгол далай”, “Хөвсгөл усан далай” жуулчны баазууд нь тогтоосон цэгт хог хаягдлаа хаядаггүй нь энэхүү шалгалтын явцад илэрсэн нь тэдгээрийг хаах үндэслэл болжээ.
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE