Тэр их цагаан нуурыг хараач

Архангай аймгийн Тариат сумын нутагт байгалийн үзэсгэлэн бүрдсэн Тэрхийн цагаан нуур оршдог. Эл нуурыг өнгөрсөн жил дэлхийн мэдээллийн тэргүүлэх агентлаг CNN заавал аялах ёстой газруудын нэгээр нэрлэжээ. Энэ нуур далайн түвшнээс дээш 2060 метрийн өндөрт 61 хавтай дөрвөлжин талбайг эзлэн оршдог. Нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрх юм. Харин эндээс эх аван урсдаг нь зөвхөн Суман гол. Есөн мянган жилийн өмнө хойд, урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын лаванд боогдон энэ нуурыг үүсгэсэн гэдэг. Үүгээр өнгөрсөн аяны хүмүүс “Тэр их нуурыг хараач” хэмээн уулга алдсанаас Тэр их цагаан нуур хэмээн нэрлэх болжээ. Энэ нь явсаар “Тэрхийн цагаан нуур” болсон байна. Нуурын хөвөөнд хожуу унтарсан галт Хорго хэмээх хүрмэн чулуун галт уул бий. Уг галт уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөрт оршдог, тогооны өрх хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуутай 400 метрийн голчтой. Хорго уулаас зургаан км зайд хоёр метр орчим өндөр тоон үүд бүхий чулуун гэр бий. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандалын тогоо, Шаврын царам гэх мэт 33 унтарсан гурван уул бий. Тэдгээрийн дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голууд хөөсрөн урсаж Хоргын тогооны бүсийн нэгэн гайхамшигт чимэг болдог. Хоргын үзэсгэлэнт газрыг 1965 онд дархан цаазтай болгожээ.
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE