Монгол бичгээр хэвлэгддэг цахим сонинтой боллоо

Энэ мэдээг өв соёлоороо бахархдаг Монголчууддаа дуулгахад таатай байна. Монгол бичгийн юникод стандарт батлагдаад 10 гаруй жил болсон ч манайд монгол бичгийн хэрэглээ үүсээгүйгээс шалтгаалан тухайн стандартыг хөгжүүлэх ажил хангалтгүй байна.

Тэгвэл “Цагийн өнгө” нэртэй энэхүү цахим сонин сар тутам хэвлэгдэх тул цахим ертөнцөд Монгол бичиг соёлоо тунхаглах нэгэн боломж бүрдлээ гэсэн үг. Тэр ч бүү хэл тархан суурьшсан Монгол хэлтэй, Монгол бичигтэй хүмүүст цаг үеийн болон танин мэдэхүйн холбогдолтой мэдээ мэдээлэл хүргэх аж.

Бичиг соёлоо хадгалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө Монгол бичгээр хэвлэгдэх цахим сонинг Д.Лхагвасүрэн, Л.Мөнхтөр, Х.Ууганбаяр, Э.Энхбилгүүн, Д.Баттулга, Э.Саруул, Б.Адъяа, Н.Ариунаа нарын 20 орчим залуус санаачлан, эрхлэн гаргаж байгаа. Хэрэв та уншихыг хүсвэл http://www.ehbichig.com/2012.10.31_01_Tsagiin20ungu.pdf хаягаар үнэгүй татаж авч болно.