“The world on your plate” номонд Монгол хоол бүртгэгдэв

Сингапур Улсын ерөнхийлөгч Др.Тони Тан-ы ивээл дор тус улсын өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээнд хандив өргөхөд зориулж Тан Ток Сен эмнэлгээс тус улсад суугаа 84 орны ДТГ, хувийн хэвшлийнхнийг хамруулан “The World on your plate номыг танилцуулах үйл ажиллагаа зохиолоо.

Уг үйл ажиллагаанд Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцсон бөгөөд тус номонд Монгол үндэстнийхээ хоол болох “бууз”-ыг ЭСЯ-наас санал болгож орц, хийц, хэлбэр зэргийг гаргаж оруулсан юм.

Үндэсний хоол “бууз” энэхүү номонд орсноороо олон улс оронд Монгол хоолыг сурталчилсан цаашлаад үндэсний хоолоор дамжуулж улс орныхоо онцлогоос харуулсан үйл явдал боллоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.