Ховд аймгийн Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдлийн үеийн урлагийн голомт болох “Гурван цэнхэрийн агуй” нь “Монголын есөн гаймшгийн”-ийн нэгээр шалгарч, бамламж хүртжээ.
Энэхүү батламжийг гардуулахдаа орон даяар санал асуулга явуулсан аж. Уг шалгаруулалтад 21 аймаг, нийслэлээс 113 материал ирүүлснээс 37 нь байгалийн, 76 нь хүний гараар бүтсэн бүтээлүүд байсан аж. Ийнхүү сонгон шалгаруулалтын дүнгээр энэхүү агуй зүй ёсоор тодорчээ.
Тус агуй нь Манхан сумын төвөөс 25 км-т орших бөгөөд цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон ба дотор талын өндөр нь 15 метр юм байна. Агуйн хананд палеолитийн урлагийн дурсгал болох зосоор зурсан шорон эвэрт оронго гөрөөс, тэмэн хяруул зэрэг олон амьтны дүрс зураг бий гэнэ.