“Сүнжингранд” зочид буудалд буудалласан солонгос иргэд манай улсын хоёр иргэнийг зодож танхайрчээ. Нийслэлийн цагдаагийн газрын 102 тоот утсанд “Монгол Солонгос иргэд зодолдож байна” гэсэн дуудлага ирсэн байна. Цагдаагийн ажилтнууд хэргийн газарт очиход “Сүнжингранд” зочид буудалд буудалласан манай улсын иргэн 31 настай Э, 43 настай Я нарыг БНСУ-ын иргэн 40 настай Ким Юү Сог, 37 настай Анжи Вонг, 38 настай Мон Жин нар зодсон байжээ. Тухайн үед манай улсын иргэд хонгилд зогч байсан байна. Гэтэл солонгос иргэд тэдний толгой, гар хэсэгт шар айрагны шилээр цохиж, зодож эхэлсэн байна. Танхайрсан иргэд архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан ажээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Сүнжингранд буудлынхан Монгол охид бүсгүйчүүдийг буудалдаа ажиллуулан солонгосчуудад биеийг нь үнэлүүлдэг, солонгос иргэдийг Монголд ирж секс аялал хийхийг уриалдаг, солонгос иргэдтэй гэр бүл болгох нэрийдлээр хүний наймаа хийдэг гэсэн яриа гадуур тархаад байгаа ажээ.