Аялал Жуулчлалын Үндэсний Төвөөс шинэ зах зээл нээх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Европ болон Азийн зах зээлийн үзэсгэлэнгүүдийг судлах ажлыг зохион байгуулж байна. Энэ удаа Австри улсын Вена хотноо 2013 оны 1-р сарын 10-13 хооронд зохион байгуулагдах "Ferien-Messe Wien"-2013 үзэсгэлэнг та бүхэнд танилцуулъя.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь Австри улсын зах зээлд ажиллах сонирхолтой аялал жуулчлалын байгууллагуудад илүү давуу талтай юм. Учир нь энэ үзэсгэлэнгийн хугацаа нь Австричуудын амралтын үеэр зохиогддог нь онцлог бөгөөд зочдын 90 хувь нь австричууд ба энэ үзэсгэлэнд ирж дараа жилийн амралтаа хаана аль улсад өнгөрүүлэхээ шийддэг юм байна.
Вена хотноо зохиогддог энэхүү үзэсгэлэнд өнгөрсөн жилийн байдлаар 70 гаруй орны 800 гаруй аялал жуулчлалын байгууллагууд оролцон 150 мянган хүн үзэж сонирхсон мэдээ байна.
АЖҮТ уг үзэсгэлэнд оролцохоор зохион байгуулагч тал болон Монгол улсаас Австри улсад суугаа Элчин сайдын яамтай идэвхитэй холбогдож байна. Оролцох сонирхолтой байгууллагуудын тоо хэрэгтэй байгаа тул та бүхэн оролцох хүсэлтээ 2012 оны 11 дүгээр сарын 1-ны дотор АЖҮТ-д илгээнэ үү.
Үзэсгэлэнгийн талаархи мэдээллийг http://www.ferien-messe.at/en/aussteller/index.html цахим хаягнаас үзнэ үү.
Аялал жуулчлалын үндэсний төв
Утас: 88004523
Вебсайт: www.mongoliatourism.gov.mn
E-mail: marketing@mongolia-tourism.mn