Хан Хэнтийн ТХГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус онол практикийн бага хурлыг 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Хурлын зорилго нь Хан Хэнтийн УТХГ болон ТХГН-ийн хөгжлийн үзэл баримтлал, бодлого төлөвлөлт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулахад оршино. Тус онол практикийн хурлыг Хан Хэнтийн ТХГ, МУИС-ийн Газарзүй, геологийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхим хамтран зохион байгуулах юм байна. Хуралд оролцох материалыг 10 дугаар сарын 20-ны дотор хүлээн авах ба судалгааны ажлын үндсэн сэдэв чиглэлийг дараах байдлаар тогтоожээ.
· ТХГН-ийн бодлого, төлөвлөлт, эрх зүйн монгол менежмент
· ТХГН-ийн эдийн засгийн загварчлал
· ТХГН-ийн орон зайн загварчлал
· Үйлчилгээний байгууллагын шинэ технологи (нано, био, 4 ди, мультмедиа)
· ТХГН-ийн мэдээллийн технологи (Е маркетинг, Е жуулчлал, ГМС)
· ТХГН-ийн үйлчилгээний байгууллагын инновацийн удирдлага
Хуралд оролцох материалыг 10 хүртэл слайдаар илэрхийлсэн байх ба судалгааны үр дүнгийн тухай товч илтгэлийг 10 дугаар сарын 20-ны дотор хүлээн авах юм байна. Харин судлаачдын өгүүлэл нь Харвард загварын бичвэрийн ишлэлтэй, 3000 үгэнд багтсан байх ба өгүүллийг 10 дугаар сарын 12-ны дотор tselmeg_9999@yahoo.com хаягаар хүлээн авах юм байна. Тодруулах зүйл байвал 99759915 дугаарын утсанд хандаж болох юм байна.