Аялал жуулчлалын салбарын шинэ сайд Ц.Оюунгэрэл Жефрей

8-р сарын 17-ны Баасан гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр дэвшүүлж УИХ-д оруулж батлуулснаар шинэ Засгийн Газар бүрэлдэж эхэлсэн билээ. Шинээр сонгогдсон сайд нарын дунд цорын ганц эмэгтэй сайд байгаа нь Цэдэвдамбын Оюунгэрэл Жефрей бөгөөд манай аялал жуулчлалынхны асуудлыг хариуцах юм.  Тэрбээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар 1984-1990 онд ажилласан Д.Содномоос хойш гадаадын иргэнтэй гэрлэсэн цорын ганц сайд болж байгаа ажээ.

 
 Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамба Оюунгэрэл Жефрей

Төгссөн сургууль, мэргэжил:
1983 онд Хөвсгөл аймгийн Нэгдүгээр 10 жилийн дунд сургууль
1988 онд Свердловскийн УААДСургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:
Бизнесийн удирдлагын магистр, Олон улсын бодлого судлалын магистр  

Ажилласан байдал:
1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазар мэргэжилтэн
1991-1992 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст хэлтсийн дарга
1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар мэргэжилтэн
1996-1997 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргын туслах
1997-1998 онд Өмч хувьчлал төсөлд оффис менежер
1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах
1998-2000 онд Монгол Улсын Их Хурал дахь МҮАН-МСДН-ын бүлэг, бүлгийн ажлын албаны дарга
2000-2003 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
2000-2004 онд “Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал
2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2007 оноос “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн
2008-2009 онд “Өү-Жи-И” компаний захирал
2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
2010 оноос Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд

Шагнал:2009 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи,  орос хэлтэй.