Улсын их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан нийслэлийн долоон музей өнөөдрөөс эхлэн 12-ныг дуустал иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Тодруулбал, Богд хааны ордон, Уран зургийн галлерей, Монголын үндэсний түүхийн музей, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Чойжин ламын сүм, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.
Дашрамд дуулгахад, Богд хааны музейд баяр наадмыг тохиолдуулан Монгол зургийн үзэсгэлэн, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Тагнуулын ерөнхий газрын түүх", Монголын үндэсний түүхийн музейд "Монгол урлаачдын гайхамшиг" нэртэй шинэ үзмэрүүд дэлгэгдсэн байна.