“Алтаргана” наадамд 600 гаруй төлөөлөгч оролцоно

Хэнтий аймаг “Алтаргана” наадмыг хоёр жил дутамд уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн “Алтаргана” наадам долдугаар сарын 20-22-нд ОХУ-ын өвөр хязгаарын Ага буюу Буриадын тойрогт болох аж. Наадамд оролцогчдын визний асуудлыг ОХУ-аас хөнгөлөлт үзүүлэн туслаж байгаа гэнэ.  Наадмын хүрээнд манай улсаас нийт 600 гаруй төлөөлөгч оролцохоос Хэнтий аймгаас урлаг соёл, бизнесийн 200 гаруй төлөөлөгч оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Энэхүү наадам нь анх  буриад дууны уралдаан хэлбэрээр  Хэнтий аймагт зохиогдож байсан бол  одоо буриадын ардын урлаг, уламжлалт баяр болтлоо өргөжсөн байна.