208 метр өндөр "Морин хуур" нийслэлийн нэрийн хуудас болно

Монголчуудын бахархал, өв соёлын нэг болох морин хуурыг нийслэлийн нэрийн хуудас болгох санааг одоогоос хоёр жилийн өмнө барималч, дизайнер Д.Эрдэмбилэг гаргаж байсан гэдэг. Тэрээр "Морин хуур" цогцолборын зураг төслийг өмнө нь олон нийтэд танилцуулж байжээ. Гэсэн ч тухайн үед уг төслийг ивээн тэтгэж, санхүүжүүлэх байгууллага олдоогүй байсаар өдийг хүрчээ. Харин саяхан ивээн тэтгэгч байгууллага гарч ирсэн учир уг барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Монгол архитекторуудын ур чадвар, сэтгэхүйн онцлогийг харуулах тус байгууламж 208 метр өндөр байх бөгөөд суурь барилга нь 21 давхар байхаар зураг төслийг нь хийжээ. Морин хуур цогцолбор хотхоныг үйлчилгээний төв, оффис, нисдэг тэрэг буух талбай, гүүрэн гарц бүхий байхаар төлөвлөжээ. Одоогоор цогцолборыг хаана барих, хэн санхүүжүүлж байгааг нууцалж байна.