Японд сургууль төгсөгчдийн “Жүгамо”нийгэмлэг, Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Японуудын нийгэмлэгтэй хамтран жил бүр явган аялал зохион байгуулдаг болоод буй. Зургаа дахь жилдээ уламжлал болгон өчигдөр зохиосон энэ удаагийн явган аялал “Жүгамо” нийгэмлэг байгуулагдсаны 15 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Богдхан уулын оргил Цэцээ гүн рүү авирсан явган аялалд Монгол – Японы найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр орны 20 гаруй байгууллагын 150 гаруй хүн оролцжээ. Төр хурх – Цэцээ гүн – Манзушир хийд гэсэн маршрутын дагуу хийсэн аяллыг “Жүгамо” нийгэмлэгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд Т.Кидокоро нар нээсэн байна.