300 гэрэл зурагчин хотыг дурандана


Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг, Proline studio, asuult.net сайт хамтран энэ сарын 8-нд “Асуулт фото аялал-2012” арга хэмжээ зохион байгуулна. Найм дахь удаагаа зохион байгуулах аялалд гэрэл зураг сонирхдог хэн бүхэн оролцох боломжтой. Гэрэл зураг сонирхогчид бүтэн өдрийн турш  Улаанбаатараар аялаж, их хотын нэг өдрийн амьдралыг хальсанд буулгах юм. Тэднийг өндөр шагналтай гэрэл зургийн уралдаан, сургалт болон спортын тэмцээн, урлагийн тоглолт, галын наадам зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд хүлээж буй. “Асуулт фото аялал-2012”-д энэ удаа гэрэл зураг сонирхогч 300 гаруй хүн оролцуулахаар төлөвлөж буй бөгөөд “Proline” студийн байранд бүртгэж байгаа юм байна. Дашрамд дуулгахад, аялалд оролцогчид насанд хүрсэн байх шаардлагатай ба 16-гаас доош насныхан эцэг эхийн зөвшөөрөл, гарын үсэг буюу асран хамгаалагчтайгаар оролцох боломжтой.