Дэлхийн хачирхалтай содон музейнүүд

Парис дахь Парисын бохирын шугамын музей
Францын бохирын шугам нь хүртэл дэгжин гэдэгт итгээрэй. Луврын босгоор бүтэн зууны турш холхисон жуулчдын цуваа өдгөө нийслэлийнх нь газар доорх үзэсгэлэнт ертөнцтэй танилцахыг илүүд үздэг болжээ. XIII зууны усны хоолойн шугамаас Наполеоны үеийн бохирын шугам хүртэлх бүхий л сонирхолтой шугамыг эндээс үзэж болно. Хөтчид Парисын усны шугамын түүхэн замналыг тайлбарлах бөгөөд хүсвэл завиар зугаалж ч болох гэнэ.
 
Токио дахь Шимэгч хорхойн музей
Шимэгч хорхойн талаар та хэр сайн мэдэх вэ? Токио дахь Шимэгч хорхойн музейд зочилсноор энэ амьтны талаарх төсөөлөл тань бүхэлдээ өөрчлөгдөх вий. Хамгийн хамгийн хэмээгддэг шимэгчдийн үзмэр энд байдаг бөгөөд музейн ажилтнууд 300 гаруй төрлийн шимэгчийг үзэгчдэд танилцуулдаг гэдгээрээ бахархдаг юм билээ. Тус музейн танхимд 9 метр урт туузан хорхой ч бий. Хэрэв танд урт туузан хорхой хоолоо сойх хүсэл төрүүлэхгүй байвал дөрвөн ч эрдэмтний судалгааны талаарх зураг эрхгүй нэгийг бодогдуулах биз. Тэд шимэгчид эзнийгээ хэрхэн зовоосныг баримтжуулсан байдаг аж. Эцэст нь уг музейг үзэхэд үнэ төлбөргүй гэдгийг сануулъя. Музей удирдлагууд бэлэг дурсгалын зүйлийн худалдаа болон зураг авах хүсэлтэй үзэгчдээс авах хураамж зэргээс орлого олдог байна.
 
Кентийн Нохойны хүзүүвчний музей
VIII Хэнригийн дурсгалд зориулсан Лидс шилтгээнийг 5000 акр газрын хамт нохойн хүзүүвчний музей болгон үзэгчдэд нээлттэй болгожээ. Энд түүхэн үйл явдалтай холбоотой болон хамгийн үзэмжтэй хүзүүвчнүүдийг үзвэр болгон тавьсан байдаг. Таван зууны турш эдэлж хэрэглэсэн ховор хүзүүвчнээс эхлээд анч нохойд хэрэглэдэг бат бөх хүзүүвч, шинэ зууны хэв маягийг илэрхийлэх шигтгээгээр чимэглэсэн дэгжин хүзүүвч хүртэл бий. Анхны үзвэрийг Гертруд Хант нөхрийнхөө дурсгалд зориулан бэлэглэснээс хойш өдгөө тус музейд 100 гаруй хүзүүвч цуглараад буй.