Аймгийн баяр наадмуудын хувиар гарч эхэлсэн байна. Энэ
жил хамгийн түрүүнд Говь-Алтай аймаг 7-р сарын 6,7-ний өдрүүдэд наадмаа хийхээр
Засгийн Газарт санал өгчээ. 7-р сарын 6,7-ний өдрүүдэд наадмаа хийхээр Засагт Газарт
санал өгчээ. Дараа нь Өмнөговь аймгийн наадам 7-р сарын 8,9-ны өдрүүдэд
болно. Мөн Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгууд 9,10-ны өдрүүдэд
наадамлах бол, Өвөрхангай аймаг 10,11-ны өдрүүдэд наадмаа хийх аж. Хөвсгөл
аймгийнхан энэ жил наадмаа улсын наадамтай давхцуулна. Ингэхдээ төрийн шагналт,
академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойн баярыг энэ үед тэмдэглэхээр төлөвлөжээ.
Харин Завхан, Дархан-Уул аймаг наадмаа 11,12-нд хийхээр болсон байна. 7-р сарын
28,29-ний өдрүүдэд Баруун бүсийг даншиг наадам болно. Тус наадам Баян-Өлгий
аймагт энэ жил болох бөгөөд Өлгийчүүд наадмаа даншигтай хамтатгаж хийе гэж
Засгийн Газарт санал оруулжээ. Мөн Дундговь аймаг 28,29-нд зохиогдох говийн
бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр тогтсон байна.