Сокотра арал урт удаан хугацаанд геологийн хийгээд биологийн тусгаарлагдмал байдалд байсан учраас энд ольтригийн бусад арал болон бүр эх газар дээр огт байхгүй шувуу, ургамал, амьтан жинхэнээрээ цэцэглэж байсан юм. Аралын уур амьсгал ширүүн бөгөөд оршин суугчид нь халуун ганд нэрвэгдэхийн зэрэгцээ 5-9 сард борооны улиралд балбуулдаг байна. Харин өвөл цаг агаар арай зөөлөрдөг гэнэ.
Арлын нэрийн хуудас бол хэлбэрийн хувьд шүхрийг санагдуулам Сокотрын луун мод (Dracaena cinnabari) билээ. Эртний шүтлэг ёсоор бол, модны шүүс нь лууны цус бөгөөд эмчилгээ, ид шидийн чадалтай гэж анагаахад хэрэглэдэг байсан юм. Өнөөдөр будах чанарыг нь будаг, лак болон гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашиглаж байна. Мөн Сокотра дээр гайхамшигтай өргөст хэмхэн (Dendrosicyos socotranus) болон анарын мод (Punica protopunica) бий.
Сокотра бол хүн нутагладаг арал. Тэд энд бараг 2000 жил амьдарч байна. Одоогоор нийт хүн ам нь 50 000 орчим бөгөөд нутгийнхан загас агнаж, мал адуулж амьдардаг.