Их Монгол Улс байгуулагдсны 806 жил, Ардын Хувьсгалын 91
жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх жуулчдын билетийг нэг бүрийн
үнийг 25 ам.доллар байхаар тогтоод байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 3,4 дүгээр
секцийг жуулчдад зориулах бөгөөд жуулчны компаниудын захиалгыг ирэх сарын
2-ноос Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар дээр албан бичгээр авахаар болжээ. Баяр
наадмын нээлтийг үзэх жуулчид болон тухайн компанийн ажилчид нээлтийн ажиллагаа
эхлэхээс 1 цагийн өмнө билетийн дугаарын дагуу суудлаа эзэлсэн байх бөгөөд
дурдсан хугацаанаас хожимдсон тохиодолд хариуцлагыг тухайн компани хүлээхээр
болжээ. Түүнчлэн тухайн жуулчны компаний албан бичигт тусгагдсан тоонд өөрчлөлт
орох, захиалгыг цуцалснаас гарах хариуцлага, төлбөрийг захиалга өгсөн компани
хариуцна. Харин жуулчдын автобусны “Ж” зөвшөөрлийн үнэ 20000 төг байх гэнэ.