“НҮҮДЛИЙН УРЛАН” –гийн бүртгэл эхлэв

Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Нүүдлийн урлан” хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. Энэ жил уг арга хэмжээг Монгол, БНСУ-ын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй бөгөөд хөтөлбөрт хамрагдсан уран бүтээлчид наймдугаар сарын 17-30-нд “Цаг хугацаа ба орон зай” сэдвийн дор Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт уран бүтээлээ туурвина. Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлаг болон уран бүтээлчдийн нийгэм, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөрт энэ удаа дүрслэх урлаг, орчин үеийн урлаг-инстоляци, перформанс, медиа урлаг, бүжгийн аль нэгээр туурвидаг уран бүтээлчдийг хамруулах аж. Энэ арга хэмжээ эь уран бүтээлчдэд шинэ бүтээл туурвих, үзэсгэлэн, тоглолтоо олон нийтэд хүргэх боломжийг олгодог. Оролцохыг хүссэн уран бүтээлчид наймдугаар сарын 1-нээс өмнө Монголын урлагийн зөвлөлд хүсэлт гаргах ёстой.