90 дэх удаагийн “Травиата”-д шилдгүүд гоцолно

ДБЭТ-ын тайзнаа маргааш тоглох Ж.Вердийн “Травиата” дуурьд П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны дэд, П.Домингогийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, Ш.Наранчимэг, залуу дуучин Г.Шижирболд нарын ДБЭТ-ын нүүр царай болсон шилдэг уран бүтээлчид гоцолно. Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн нэрийн хуудас болсон дөрвөн том дуурийн нэг “Травиата”-г 1853 оны 3-р сарын 6-нд Венецийн театр анх авсан бөгөөд манай үзэгчид энэ сод бүтээлтэй өөрийн тайзнаа 1977 оны 4-р сарын 9-нд танилцжээ.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурийн үйл явдал XIX зууны үеийн Парис хотод өрнөх бөгөөд хөнгөмсөг амьдрал, гоо үзэсгэлэн, сийрэг ухаанаараа хотдоо нэртэй Виолетта, түүнд ухаангүй дурласан Альфред хоёрын хайр сэтгэлийн ээдрээ, эмгэнэлийг харуулдаг. Дэлхийн сор болсон энэ бүтээлийг маргааш ДБЭТ-ын тайзнаа 90 дэх удаагаа тоглох бөгөөд ДБЭТ-ын симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдана.