‘Google’ компани энэ оны эцэс гэхэд 300 сая оршин суугч
бүхий том хотуудын газрын зургийг гурван хэмжээсээр шинэчлэн бүтээх болжээ.
Үүний тулд хотуудын дээгүүр нисэх онгоцоор явж зураг авч байгаа гэнэ. Учир нь
өмнө нь ‘Google street view’ үйлчилгээний зураг авч байхад хүмүүс WiFi
сүлжээнээс мэдээллүүдийг санамсаргүйгээр татаж авах тохиолдол гарч байсан аж. Түүнчлэн
тухайн үед обьектод санамсаргүй байж тааран, дүрс нь хальсанд буусан хүмүүсийн
эрх ашиг хөндөгдөхөд хүрч байжээ. Харин онгоцноос зураг авах үед иймэрхүү
асуудал, чирэгдэл гарахгүй, найдвартай гэж тус компанийхан мэдээлсэн байна.
Тэгвэл ‘Apple’ компани газрын зургийн шинэ үйлчилгээндээ
цэрэг, тагнуулын зорилгоор ашигладаг өндөр технологи ашиглаж байгаа аж.
Өнгөрсөн онд Афганистанд террористуудыг илрүүлэх, пуужингийн довтолгоонд байг
онилох зэрэгт ашиглаж байсан ‘Apple’ худалдан авсан юм байна.
Хиймэл дагуулаас авсан зургийн нягтрал бага, томруулах
тохиолдолд дүрс нь сарнидаг аж.