Канад, Америкийн биологичид том толгойт pheidole төрлийн
шоргоолжийн авгалдайд метопрен буюу том биетэй шавьжнуудад байдаг даавар
суулгаж, аварга биетэй шоргоолж гарган авчээ. Супер цэрэг хэмээн нэрлэсэн уг
шавьж олон сая жилийн тэртээх эртний шоргоолжтой нэлээд төстэй гэнэ. Аварга
биетийг “эх барьж” авсан багийн гишүүн Р.Ражакумар “Бид 35-60 сая жилийн өмнө
амьдарч байсан шоргоолжны өвгийн хүч чадлыг эргүүлэн авчрахыг хичээсэн.
Шоргоолж хэмээх жижигхэн шавьж тэр үед ийм л байсан” гэжээ.
Гэхдээ супер цэрэг байгалийн нөхцөлд дасан зохицож, энэ
чигтээ үлдэх, эсэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай. Үүнд цаг агаарын байдал
гэх мэтчилэн олон хүчин зүйл нөлөөлнө.