Хонконг, Лондонд байрлан, үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын судалгааны "ECA International" байгууллагаас энгийн болон бизнес аялагч, цагаач нарт хамгийн ээлтэй, өртөг багатай дэлхийн хотуудын судалгаа хийжээ. Эдгээр үзүүлэлтээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар тэргүүлсэн байна. Монголд цалингийн доод хэмжээ 140400 төгрөг буюу хөдөлмөрийн үнэлэмж бага орны тоонд ордог. Иймээс дотоодын иргэдэд амьдралын өртөг хамгийн өндөрт тооцогддог боловч уг судалгаагаар цагаачид болон аялагч нарт "өртөг багатай, ээлтэй" гэсэн дүн гарчээ.