Финланд улсын Хельсинк хотод энэ сарын 6-10-нд элсээр
урлаг бүтээгчид чууллаа. Хельсинк хотын амьтны хүрээлэнд элсэн баримлын олон
улсын уралдаанд Монгол Улсаас сийлбэрч Д.Лхагвадорж, Ц.Мөнх-Эрдэнэ нар
оролцжээ. Д.Лхагвадорж “Шувууны үүр” бүтээлээрээ хоёрдугаар байрт шалгарсан
байна. “Хотын байгаль-өнгөрсөн ба одоо” сэдэвтэй уг уралдаанд 200 гаруй уран
бүтээлч оролцон байгаль орчинд тулгарч буй асуудлыг уран бүтээлээрээ хөндөж,
байгаль хамгаалах үйлсэд хүн бүр хувь нэмрээ оруулахыг уриалсан байна.