Бид өдөр тутмынхаа хэрэглээнд амьтны гаралтай сүү, тэр
дундаа үнээний сүүг хэрэглэдэг. Тэгвэл бусад амьтны сүү янз бүрийн онцлог
чанартайгаас ямааны сүү хүний биед хурдан шингэдгээрээ онцгой. Харин усны үхрийн
сүү маш өтгөн тул дангаар нь ууж болдоггүй. Тослог ихтэй, хурц гэгддэг хонины
сүүгээр францчууд дэлхийд алдартай бяслаг хийдэг бол манайхан хонины тараг
уучихаад шууд унтаж болдоггүй хэмээн цээрлэдэг. Улс үндэстэн бүр өөр өөрсдийн
гаршуулсан амьтны сүүг хэрэглэдгээс төвдүүд сарлагийн, туйлын эскимосчууд цаа
бугын, арабчууд ингэний сүүг өргөнөөр ашиглаж, монголчууд бид гүүний исгэсэн
сүүг айраг болгодог. Түүнчлэн коконат хэмээх модны самрын шүүсийг дэлхий
дахинаа модны сүү хэмээн өргөмжилж, амтархан уудаг аж.